Америкийн эрдэмтэн Жек
Уотерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном барууны
орнуудад шуугиан тарьж эхэллээ. Уг бүтээл гарсан даруйдаа “Нью-Иорк таймс”
сонины бестселлер жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж, өдгөө таван сая
орчим хувь бологдоод байгаа аж. Эрдэмтэн Жек Уотерфорд уг номондоо Чингис хааны
намтар, түүхийг оруулахаас гадна өмнө нь хэвлэгдэж байгаагүй сонирхолтой нууц
түүхүүдийг ч дэлгэсэн байна. Тиймээс гуравхан долоо хоногийн дотор бестселлер болсон
хэмээн зохиолч ярьсан байна. Өдгөө “Чингис хаан” ном англи, турк хэл дээр
орчуулагдаад байгаа бөгөөд номыг орчуулах зөвшөөрлийг 22 орон авсан байна.