“Хархорум” музей,
Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн хамтран энэ сарын 29-өөс эхлэн ирэх
сарын 04-ний хооронд Монголын уран зургийн галерейд VII зууны Түрэгийн
язгууртны эд өлгийн зүйл, газрын зураг, хэвлэмэл хуулбар зургуудыг иргэдэд
дэлгэн үзүүлэхээр болсон байна. Өнгөрсөн жил Шинжлэх ухааны академийн түүхийн
хүрээлэн, Казахстан улсын Евро-Азийн ир сургуулийн хамтран “Монгол нутаг дахь эртний
Түрэгийн өв” нэртэй археологийн малтлага, судалгааны хамтарсан төслийг Булган
аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд Түрэгийн
язгууртны 500 гаруй олдвор, эд өлгийн зүйлс олдсон юм. Тиймээс язгууртны
бунхант оршуулгын хэв маяг, зан үйл, уламжлалыг харуулах, бунхан түүний бүтцийн
талаар тодорхой ойлголт өгөх, бунхнаас гарсан олдворуудыг мэдээллийн хамт
олдсон дарааллаар нь түүхэн үйл явцын бодит хэрэглэгдэхүүн болох археологийн
олдвор, эд өлгийн зүйл, гэрэл зураг, уран зураг, хэвлэмэл зураг, модель,
хуулбарыг иргэдэд сурталчлан таниулахаар болсон байна.