Энэ амьтны биеийн урт 23-27 см, сүүл нь 2.4-3.8 см бөгөөд богинохон чихтэй, арьс нь нарийн шовх өргөслөг бүрхүүлтэй, бие нь цайвар бор, тавхай нь хар хүрэн өнгөтэй байдгаараа бусдаасаа ялгардаг. Ойн зах, хусш шинэсэн төрөл, голын татмын бургасан шугуй, задгай хээрээр нутаглана. Ховордсон шалтгаан нь дархан цаазат газрын орчны доройтол, бохирдол хүний үйл ажиллагаатай холбоотой хэмээн судлаачид үзсэн байна.