“ITB Берлин-2014”-д Монгол улс түншээр оролцох санал тавьжээ

Дэлхийн аялал жуулчлалын толмоохон үзэсгэлэнгийн нэг болох “ITB Берлин-2012” гуравдугаар сарын 8-11-нд Берлин хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож буй бөгөөд аж ахуй нэгжээс МИАТ, “Изинес”, “Монголиан айрланс”, “Ар монгол”, “Жуулчин”, “Натур тур”, “Мат”, “Монголиан адвенчер турс”, “Цолмон травэл”, “Селена травел” компанийн төлөөлөгчид багтжээ.

Уулзалтын үеэр сайд 2014 оны үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох хүсэлт тавьсныг зохион байгуулагчид нааштайгаар судалж үзэхээ илэрхийлсэн байна.  “ITB Берлин-2012” үзэсгэлэнгийн зохион байгуулалтын асуудлыг Монголын аялал жуулчлалын холбоо хариуцан ажиллажээ. Мөн Берлин хотын “Кудамм” нэртэй худалдааны гудамжинд байрлах Европ төвд “Дээлтэй Монгол” арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ үеэр ардын урлагийн “Түмэн эх” чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, “Торго” салоны загварын үзүүлбэр сонирхуулж, эх орноо сурталчилжээ.