Товчхон

  • Өмнөговь аймгийн “Анчдийн ниийгэмлэг”-ийн V зөвлөлгөөнийг Даланзадгад суманд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд сум бүрээс гурван анчин, нийт 52 хүн хамрагдсан бөгөөд Өмнөговь аймгийн ан амьтны нутагшил, хамгаалах асуудал, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтад, тэднийг хамгаалах талаар хийж байгаа ажлууд, аймгийн мал сүрэг, ан амьтны өсөлтөд чонын хөнөөлийг бууруулах арга зам зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл солилцжээ.
  • Ховд аймгийн Хар-Ус нуурын Шувуун цамхаг хэмээх газарт “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болж 1000 орчим хүн оролцжээ. Баярын үеэр мөснөөс гадна ангийн арьс, үс ороогүй, малын гаралтай түүхий эдээ ашиглан урласан монгол дээл, гутал, малгайтай хүн, хүүхдийг шалгаруулдаг “Монгол хувцсаараа гоёцгооё” тэмцээн зохиож, урамшуулсан нь олны таашаалд нийцсэн байна.