Гадаргын ус

Манай орон гадаргын болон газрын доорх усны багагүй нөөцтэй. Нийт 67 мян.км урт гол горхи, 3000 гаруй булаг шанд бий. Нутгийн хойд хэсэг гадаргын ус, гол мөрөн, нуураар өмнөд хэсгээс илүү. Монгол орны гол мөрнийг Хойд мөсөн далайн, Номхон далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй гэж гурван ай савд хуваадаг. Том гол мөрөн гэвэл Хойд мөсөн далайн савын Сэлэнгэ мөрөн 992 км, Номхон далайн савын Хэрлэн, Онон, Төв Азийн гадагш урсгалгүй савын Завхан, Ховд зэрэг аж.

Мөн 100 хавтгай дөр.км-ээс илүү талбайтай нуур 16 байдаг. Үүнээс хамгийн том нь Увс нуур 3360 хавтгай дөр.км бөгөөд гол мөрөн, нуурын ус зун долоо, наймдугаар сард 15-23 градус хүртэл халдаг. Харин манай орны урд хэсгийн хээр, говийн нутаг жижиг нуур олонтой бөгөөд говь цөлд баябүрд элбэг, говь хээрийн бүсэд газар доорх усны арвин нөөцтэй гэж судлаачид үзжээ. Гэхдээ энэ нь долоон жилийн өмнөх дүгнэлт юм. халуун хүйтэн рашаан 400 орчим байдгаас Хужирт, Жанчивлин, Улаанбаатар, Отгонтэнгэр, Онон, Естий, Шаргалжуут, Халзан уул, Аварга тосон, Могойт, Цэнхэрийн, Утаатминжүүр, Ерөө, Гурван нуур зэрэг нь нэлээд том бөгөөд анагаах чадвар сайтай тооцогддог.