“Ардын дуу, танцын улсын ансамбль” нэртэйгээр 1950 онд байгуулагдсан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 60 жилийн ой энэ онд тохиож байгаа гэнэ. Ойн баярын хүрээнд чуулгынхан өнгөрсөн хавар уран бүтээлчдийнхээ бие даасан тоглолыг зохион байгуулсан бол энэ намар хөгжим, дуу, бүжгийн гурван анги тус тусын уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Чуулгынхан жуулчдад зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод өдөр бүр оролцохын зэрэгцээ шинэ уран бүтээлийн бэлтгэлэ хийж байгаа аж. Түүнчлэн арванхоёр дугаар сард ҮДБЭЧ-ын ойд зориулсан бүрэн хэмжээний тоглолт Соёлын төв өргөөнд болно.