Тэрээр өрөөндөө найман аалз тэжээсэн гэнэ. Харин энэ явцад нь аалзны торны дулаан дамжуулах чадварыг судах бодлого түүний толгойд орж иржээ. Аалзны нэхдэг тор маш бат бөх бөгөөд сунах чадвартай. Зөвхөн дөрвөн микрон зузаан /хүний үс 60 микрон байдаг/ тор л багагүй дулааныг дамжуулдаг болохыг тэрбээр олж тогтоожээ. Энэ талаар өмнө нь хэн ч судалж байгаагүй тул тэрээр шинжлэх ухааны салбарынхантай хамтран зарим туршилтыг хийхээр шийдсэн байна. Туршилтын явцад аалзны тор дулаан хамгийн сайн дамжуулдагт тооцогддог силк, хөнгөн цагааан, цэвэр төмрөөс илүү дамжуулсан гэнэ.
Зэс дулааныг нэг метрт 401 ватт дамжуулсан бол аалзны тор нэг метрт 416 ватт дулаан дамжуулжээ. Энэ нь үнэхээр гайхалтай нээлт болсон бөгөөд органик материал дундаа хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоож чадсан байна. Тиймээс аалзны торыг өвлийн хувцас, цахилгаан барааны дулаан дамжуулах бичил схем гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломжтой хэмээн тэрбээр үзэж байна.