Учир нь халуун орны ойд амьдардаг шувууд эмзэг байдаг гэнэ. Цаг агаар дулаарснаар хүйтэн, чийглэг ой бараг үгүй болж, халуун орны ойгоос ялгарах юмгүй болжээ. Тэгэхээр шувууд холилдож, амьдралын орчин алдагдах нь. Далайн эрэг орчмын модонд амьдардаг шувууд ч эмзэг аж. Ялангуяа, цаг агаар дулаарах тусам хүчтэй салхи шаарга нэмэгдэх хандлагатай байгаа нь эрэг орчмоор нутагладаг шувуудыг мөхөхөд нөлөөнө хэмээн эрдэмтэд үзжээ.
“Дэлхийн гадаргын температур нэг градусаар нэмэгдэх бүрт 100-500 зүйлийн шувуу үхэх эрсдэлтэй” хэмээн Ютагийн их сургуулийн биологийн ухааны профессор Секериолу хэлжээ. Тиймээс шувуудыг хамгаалах ажлыг одооноос ярьж төлөвлөх хэрэгтэйг эрдэмтэд анхааруулав.