Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван богд. Энэ
уулын хамгийн дээд оргил буюу Хүйтэн уул 4374 метрийн өндөрт оршдог. Харин манай
орны хамгийн нам дор газар бол Дорнод аймгийн Эрээнцав сумын нутаг дахь Хөх
нуур 560 метрийн өндөрт байдаг. Тэгвэл хамгийн өдөрт оршдог аймгийн нь далайн
түвшнээс дээш 2181 метр өндөрт орших Говь-Алтай аймгийн төв Алтай юм.
Хамгийн нам дор оршдог аймгийн төв гэвэл далайн түвшнээс
дээш 626 метр өндөрт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар оршдог. Мөн хамгийн өндөр
оршдог сумын төв далайн түвшнээс дээш 2400 метр өндөр байдаг Ховд аймгийн Дуут
сум юм. Харин хамгийн нам дор газар оршдог сумын төв гэвэл далайн
түвшнээс дээш 600 метр өндөрт байх Дорнод аймгийн Эрээнцав сумын төв аж.