Товчхон

  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Бэрэн майнинг” ХХК-д 2011 онд ус ашигласны төлбөр барагдуулах, 2012 онд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахдаа гүйцэтгэсэн байх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөж, шаардлагыг усны газраас хүргүүлжээ.
  • БОАЖ-ын Д.Цогтбаатар БНСУ-ын “Ногоон Ази” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чүл, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нартай уулзжээ. Энэ үеэр тус аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжүүлж буй ойжуулалтын ажлын явц болон Сүм хөхбүрдийн баянбүрдэд ойжуулалт эхлэх боломжийн талаар санал солилцлоо.
  • Хэнтий аймгийн БОАЖГ, Боловсрол соёлын газар, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран “Экологи-2012” анхдугаар олимпиадыг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулахаар болов. “Хөрсний бохирдол доройтлыг бууруулах, сэргээх арга зам” сэдвийн хүрээнд өрнөх олимпиадыг цаашид жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөсөн байна.