Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит филармонийн уран бүтээлчид ойрын үед тун завгүй байна. Улсын филармонийн дэргэдэх “Academy” поп оркестрын “Shine Melody” тоглолт өнөөдөр болох бол хэдхэн хоногийн дараа синфони найрал хөгжимчид “Cinema night”-аа дахин тоглоно. Энэ сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд болох уг тоглолтод “Индиана Жонс”, “Форрест Гамп”, “Жеймс Бонд 007”, “Оддын дайн”, “Малина” зэрэг 14 киноны хөгжмийг симфоны оркестроор эгшиглүүлэх аж.

Оскраын шагнал хүртсэн болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон алдартай киноны дууг симфони найрал хөгжимд тохируулан найруулж сонордуулдаг уг тоглолтыг сонгодог хөгжимд дурлагчид хүсэн хүлээдэг болоод байгаа билээ.