Шотландаас Монголыг зорьсон буцалтгүй тусламжийг Оросууд замаас нь буцаасан талаар ВВС агентлаг мэдээллээ. Шотландын зарим компаний тусламж болох гал сөнөөгч таван машин энэ сарын 14-нд ОХУ-ын хил дээр ирсэн бөгөөд тус цуваа хэд хоног саатсаны эцэст нутаг буцсан ажээ. ВВС агентлаг мэдээлэлдээ “Их Британий парламентын гишүүд болон Москвад байгаа Британий Элчин сайдын яамнаас тусламжийн цувааг Монгол руу явуулахыг хүссэн ч Оросууд нэмэлт бичиг баримт, багагүй төлбөр нэхсэний улмаас зорьсон газартаа хүрч чадсангүй” гэжээ. Оросууд Монголчуудыг бусдаас хандив, тусламж үргэлж горьдож суудагт нь дургүйлхсэн үү, үнэхээр шаардлагатай бичиг баримт дутуу байсан уу, ямартай ч тусламжийн цувааг нутгаараа дайруулан өнгөрүүлээгүй байна.