Японы судлаач Шигееши
Осаки аалзны шүлсийг ашиглан хийлийн чавхдас бүтээсэн тухай “Physical review
Letters” сэтгүүлд мэдээлжээ. Тэрбээр таван жилийн турш 300 зүйлийн аалзны
шүлсийг судалсны дүнд дээд зэргийн бөх бат утас гарган авсан гэнэ. Утасны бүтцэд
аалзны хэвлийн хэсгийн “арьс”-наас ч оруулсан юм байна. Шигееши Осаки болон
хөгжим судлаачдын баталж буйгаар аалзны шүлсэн чавхдас маш зөөлөн өнгөөр
дуугардгаараа онцлог аж.