Хамгийн алдартай дурсгалт газраар Хеопсын пирамидийг нэрлэжээ

Европын холбооны улсууд, Орос зэрэг 23 орны иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дэлхийд хамгийн алдартай түүх дурсгалын газраар Египетийн Хеопсын пирамидийг нэрлэжээ. Санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь тэрхүү гайхамшигт байгууламжийн тухай ямар нэгэн хэмжээгээр мэддэг аж. Мөн Ромын Колизе, Хятадын Цагаан хэрэмийг судалгаанд оролцогчдын 6 орчим хувь нь нэрлэсэн байна. Судалгааны өөр нэгэн зорилго нь дэлхийн аялал жуулчлалын төвүүдийн жагсаалтад нэмж оруулах газруудыг тогтоох явдал байв. Хойд хөршийн нутаг дэвсгэр дээр орших Байгал нуур, Камчаткийн халуун булгийн хөндий, Исаакийн болон Василий Блаженнийн дуган, Эрмитаж, Кремлийн байгууламж, Петергоф зэрэг түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг уг жагсаалтад оруулах боломжтой хэмээн үзжээ. Тиймээс оросууд дээр дурдсан газруудыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаа аж.