Эл Татио

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг дэх хамгийн халуун рашаан бол Эл Татио дэлхийд гуравдугаарт бичигддэг энэхүү халуун рашаан нь дунджаар 75 см өндөр оргилдог байна. Гэхдээ хамгийн өндөрт оргилсон нь зургаан метр хэмээн тэмдэглэгдсэн аж. Нийт 80 орчим нүхнээс оргилон ундардгаараа Эл Татио халуун рашаан дэлхийн, тэр дундаа Өмнөд Америкийн байгалийн гайхамшигт газруудын тоонд зүй ёсоор багтдаг.

Халуун рашаан Чилийн хойд хэсэг, Андын нурууны бэлд, далайн түвшнээс дээш 4200 метрийн дээш өндөрт оршдог. Рашааныг харах хамгийн таатай үе нь өглөө. Дөнгөж нар мандах тэр агшинд өглөөний сэрүүн агаарт уур манан савсуулан оргилох Эл Татио рашааныг үзэхээр мянга мянган жуулчид Чилийг зорьдог. Тийм ч учраас энэ газрын гүний дулааныг эрчим хүч болгон ашиглах талаарх санал тус улсын Засгийн газарт хэд хэдэн удаа ирж байжээ.