Товчхон

  • БОАЖЯ Биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори барих газрын зөвшөөрөлтэй холбоотой материал бэлтгэж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэв.
  • Хувиргасан амьд организмын багц стандарт нутагшуулахтай холбогдсон зардал, тосны ургамал, шилжмэл гентэй ургамлын талбайг бүртгэлд авах, молекул биологийн шинжилгээний зардлын тооцоог нарийвчлан гаргахаар болсон байна.
  • “Ойн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт семинарыг гуравдугаар сарын 12-нд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+) хөтөлбөр”-т хамрагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинарыг энэ сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.