Судлаачид амьтдын зан авирыг
судлах явцдаа хэрэмний ухаалаг аргыг илрүүлжээ. Тэд махчин араатнаас өөрийгөө
хамгаалахын тулд хорт могойн гуужсан арьс ашиглан, үнэрийг нь өөртөө шингээдэг
гэнэ. Үүний тулд хэрэм могойн гуужиж унасан арьсны жижиг хэсгүүдийг цуглуулж, зажлаад
өөрийнхөө биед түрхдэг байна. Ингэснээр хэрэмнээс хорт могойн үнэр ялгарч, үүрэнд
нь ойртож байгаа махчдад могой байгаа мэт санагдуудах заль гаргадаг гэнэ.
Түүнчлэн энэ аргыг
эрэгчингээсээ илүү эмэгчин нь хэрэглэдгийг судлаачид тогтоожээ. Хэрвээ тэдэнд
гуужсан арьс олдохгүй бол могой хэвтэж байсан газарт шингэсэн үнэрийг өөртөө “наахын”
тулд удтал хөрвөөдөг гэнэ.