Монголд хөрсөн бүрхэвчийн олон хэв шинж бий

Манай орон өргөн уудам нутагтай учраас хөрсний олон хэв шинж үүсэн бий болжээ. Нутгийн хойд хэсэгт хар шороон маягийн хөрс тархсан бол төв хэсэг говийн саарал хөрстэй. Төвийн нутгийн зүүн хэсгийн тал хээрийн 50 гаруй хувийг хүрэн хөрс эзэлдэг. Харин хойд хэсгийн хар шороон маягийн хөрстэй нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой аж. Тариаланд зохимжтой хөрс нийт 1.6 сая гаруй гектар талбайг хамардаг юм байна.

Мөн Монгол орны хойд хэсгийн уулархаг нутгаар ой, тайга, ойт хээр, төвийн болон зүүн хэсгээр хээрийн, өмнө хэсгийн нутгаар говийн, хамгийн урд захаар цөлийн байгалийн бүс оршдог. Өндөр уулуудын хувьд ойн дээд хилээс дээш бол тайгын бүс, түүнээс дээш мөнх цастай байдаг.