Бүсгүйчүүдэд “Домогт Ану хатан”, эрчүүдэд “Тэнгэрийн хүү”-г зориулав

УДЭТ-ын уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт “Домогт Ану хатан”, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярт зориулан цэргийн баяраар “Тэнгэрийн хүү” жүжгээ толилуулна.

Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан тавьсан  “Домогт Ану хатан” жүжгийн гол дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Дамдин, С.Сарантуяа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд, Б.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд хөгжмийн зохиолыг нь соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичжээ. Уг бүтээл энэ сарын 7-9нд үзэгчдийн хүртээл болно.

Харин “Тэнгэрийн хүү” энэ сарын 7,10,11,17,18,31-нд тайзнаа морилох юм. Уг жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулсан.

Жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, бага хатанд гавьяат жүжигчин У.Уранчимэг, Лүүсүү ванд ардын жүжигчин П.Цэрэндагва нар тогложээ.