Түрэгийн үеийн бунхнаас гарсан 360 орчим олдворыг хамгаалалтад авчээ

Доктор, А.Очир, Л.Эрдэнэболд нар 2001 онд Булган аймгийн Баяннуур сумын нутгаас Түрэгийн үеийн бунхан илрүүлжээ. Тэд 2004 онд Дундад Азийн орнууд болон Шинжаан Уйгарт хадгалагдаж буй үүнтэй төстэй бунхнуудын талаар судалсны эцэст өнгөрсөн онд тэрхүү бунханд археологийн малтлага хийсэн байна. Бунхнаас түүх соёлын үнэт 360 орчим олдвор гарган авчээ. Энэхүү ажилд Казахстаны Евроазийн их сургуулийн хоёр эрдэмтэн оролцсон байна. Уг бунхан Түрэгийн үеийн хаан, эсвэл хааны албатынх байх магадлалтай гэж А.Очир ярьсан.

7.5 метр гүнд байрласан бунхан 46 м урт, 2.20 м өндөртэй бөгөөд дөрвөн өрхтэй байжээ. Үүгээр агаар, гэрэл нэвтрүүлэх зорилготой байсан гэж судлаачид тайлбарлав. Бунхнаас олдсон түүхийн үнэт олдворуудыг хамгаалалтад авсан байна.