Монголын анхны салхин станцын угсралт ирэх сард эхэлнэ

Монголын анхын салхин цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх сард эхлэх гэж буйг upi.com цахим хуудас мэдээлэв. “Улаанбаатар хотоос холгүй “Newcom” группийн барихаар төлөвлөж буй Салхитын цахилгаан станц Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангаж чадна. Монголд гуравт орох хүчин чадалтай уг станцыг энэ оны эцсээр барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд ойролцоогоор 168.8 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ” гэж уг мэдээнд өгүүлжээ.

Дэлхийд нэртэй “General Electric International Inc” Салхитын станцын тус бүр нь 1.6 мВт-ын хүчин чадалтай 30 гаруй турбиныг нийлүүлэхээр болсон байна. Монголын сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн мэдээлснээр манай улс жилд 2550 тераватт/цаг (нэг тераватт нь нэг их наяд ваттай тэнцдэг) эрчим хүчийг сархинаас гарган авах боломжтой гэнэ. Нүүрс, зэс, алт зэрэг байгалийн баялагтай дэлхийн хамгийн хурдан өсөж буй эдийн засагтай орны нэг Монголын цахилгаан станц ирэх 15 жилд хоёр дахин өсөх магадлалтай аж. “Newcom” группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс Монголын газар нутгийн 80 хувьд нүүрс бий гэдэг. Гэтэл манай нийт нутаг дэвсгэр бүхлээрээ салхины асар их нөөцтэй. Эрчим хүчний салбар дахь төрийн монополийг бид үгүй хийнэ” гэж ярьжээ.