Үлэг гүрвэлүүдийг аварга биетэй бөөс шимэгчилдэг байжээ

Олон улсын палеонтологичдын баг Хятадын нутгаас 165 сая жилийн тэртээх Юрийн галавын үеийн аварга том бөөсний чулуужсан үлдэгдэл олсон тухай “Nature” сэтгүүлд мэдээлэв. Үлэг гүрвэлийн далавчинд “нуугдсан” тэрхүү бөөс хоёр см урт байжээ. Хятадын палеонтологич Ди Инхуанаар ахлуулсан багийнхан ӨМӨЗО-ны нутаг дэвсгэр болон зэргэлдээх Ляонин мужийн хэд хэдэн газарт малтлага хийж байгаад нэн ховорт тооцогдох тэрхүү зүйлийг илрүүлсэн байна. Уг олдвороос гадна 125 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан 10 шавьжны чулуужсан яс олджээ. Тэдгээр шавьжийг судалсны дүнд бүгд нэг төрлийнх болохыг тогтоосон аж.