Орос, Монгол, Хятадын газар нутаг дахь хил дамнасан
тусгай хамгаалалттай газар нутаг болох Дагуурын дархан цаазат газрыг Дэлхийн
байгаль, соёлын өвд бүртгүүлэх талаар ид яригдаж байна. Зарим эх сурвалжийн
мэдээлж байгаагаар бол хятадууд энэ асуудалд хойрго хандаж байгаа гэнэ. Тэд өөрсдийн
нутаг дахь хэсгийг бүртгүүлэх сонирхолгүй байгаа бололтой. Дэлхийн байгаль,
соёлын өвд бүртгүүлэхэд тодорхой шалгуурууд байдаг.
Уг дагуурын тал нь 1995 онд
дархан цаазат газрын сүлжээнд хамрагджээ. Газар зүйн өвөрмөц шинжийг агуулсан экологи,
эдийн засгийн үлэмж ач холбогдолтой нутаг юм. Ус намаг, тэдгээрийн амьтан,
ургамлын ертөнцийг хамгаалах газар зүйн өвөрмөц шинжийг агуулсан 108 га талбайг
хамардаг юм байна. Ургамлын аймгаас гэхэд 52 овгийн 349 зүйл тэмдэглэгдсэн
байдаг ажээ. Дэлхийн өвийн журмаар бол эдгээр газар нутгийг бүртгэх, эсэх хариу
2014 онд л гарах учиртай. Сонирхуулахад, манай улсад дэлхийн байгаль, соёлын өвд
бүртгэлтэй хоёр газар байдаг. Үүнд, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Увс
нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутаг багтдаг юм байна.