Африкийн ноён оргил болсон Климанжаро
ууланд Монголын таван эмэгтэй уулчин авираад иржээ. Багийг гавьяат тамирчин
Б.Гангаамаа ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд нь уулын олон улсын хэмжээний мастер
Н.Тэрбиш, спортын мастер Б.Наран, залуу тамирчин Т.Батцэнгэл, Б.Гантулга нар
багтсан байна. Манай эмэгтэй уулчид 5895 метр өндөр оргилд тав хоногийн дотор
авирчээ. Ингсэнээр тэд Климанжарогийн оргилд гарсан Монголын дөрөв дэх эскпедиц
болж байгаа юм.