Бурханы шүдийг түүхийн хосгүй үнэт дурсгалд орууллаа

Бурхан багшийн эрдэнийн шүдийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Түүнчлэн Бурханы их эрдэнийн шүтээнийг нарийвчлан судлах, залах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Бурханы шүд буюу эрдэнийн шарил нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. Бурхан багшийг тэнгэрт хальсны дараа чандарлах үед үлдсэн хэсгүүдийг найм хуваан авч тахин шүтэж ирсэн түүхтэй. Одоогоор бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Монголоос гадна Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байгаа гэнэ.