Монголчуудын 30.6 хувь нь интернэт хэрэглэгч

Интернэт бидний өдөр тутмын амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Интернэтийн сүлжээ тасрахад ажил зогсдог болсон нь нийслэлчүүдэд бараг л хэвийн үзэгдэл шахуу болсон. Байгууллага “Цахим үйлчилгээ” нэвтрүүлж, хүмүүс гэрээс гаралгүй байр, цахилгааныхаа мөнгийг төлж, хэн нэгэнд картнаасаа мөнгө шилжүүлж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, хүссэн мэдээллээ үзэж, санал бодлоо хуваалцаж, тэр ч бүү хэл өөрийн гэсэн цахим ертөнцтэй болсон. Монголчуудын 30.6 хувь нь интернэт хэмээх гайхалтай үй зайгүй нөхөрлөх болсон нь том дэвшил юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад Баянхонгор, Баян-Өлгийн, Хөвсгөл аймаг интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор хамгийн бага буюу хүн амынх нь 10 хүртэлх хувь нь цахим сүлжээнд холбогддог байна.