Үүлнүүд “сууж” байна

Сүүлийн 10 жилийн хугацаанд үүлний түвшин нэг хувиар доошилсон гэж НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Тодруулбал, газар болон үүлний хоорондын зай 30-40 метр ойртсон гэсэн үг ажээ. Үүлнүүдийн дундаж өндөр ийнхүү доошилж байгаа нь агаар мандлын бохирдлоос үүдэлтэй сансрын дулааралтай холбоотой байх магадлал өндөр гэж Шинэ Зеландын Оклендийн их сургуулийн эрдэмтэд тайлбарлажээ. Харин судалгааны багийн гишүүн физикч Рожер Дэвис үүлнүүд доош сууж байгаа шалтгааныг салхи болон агаарын урсгалтай холбоотой хэмээн мэдээлжээ.