Одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны хоёрдугаар сарын
23-нд “Далай ээжийн ёроолд субботник хийе” гэсэн нийтлэл бичиж байлаа. Тэр үед
НИК компанийн шатахуун тээсэн хоёр машин хөвсгөл далайд живсэнтэй холбогдуулан Далай
ээжийн хэвлийд хагас зууны турш сэг
болон зэвэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг гарган, цэвэрлэгээ хийхийг “өнөөдөр”
сонин анх уриалсан. Үүнээс хойш монгол
орны хойморт налайх дэлхийн хөх сувд болсон Далай ээжийгээ цэвэрлэх, хамгаалах
уриалгыг олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн ч зохион байгуулалтад орж амжаагүй
байсан юм. Харин луу жилийн босгон дээр Хөвсгөл далайнхаа төлөө нэгэн зорилго,
сэтгэлтэй ТББ, нутгийн залуус нэгдэж “Хөвсгөл-Хөх сувд” төсөл хэрэгжүүлэхээр
болоод байна.