Дан бүжгийн тоглолт болно

ХБК-ийн Бүжгийн тэнхмийн эрхлэгч Н.Оюун, Монголын бүжгийн урлагийн зөвлөлийн дарга Ч.Саранчимэг нар санаачлан Монгол улсын ардын багш, гавьяат жужигчин Г.Долгорсүрэнгийн 90 насны ойд зориулан хүндэтгэлийн тоглолт хийнэ.

Ирэх сарын 1-нд ҮДБЭЧ-д болох уг тоглолтод дан бүжгийн өгүүлбэр багтахаараа онцлог. Бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэх уг тоглолтод дэлхийн сонгодог болон ардын бүжгүүдийг ХБК-ийн оюутнууд амилуулах аж. Г.Долгорсүрэн 1967 оноос хойш ХБК-д багшилж буй бөгөөд өдгөө тус сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.