Морь хэмээх хийморлиг амьтан 65 сая жилийн тэртээд буюу Палеогений
эриний үед мууртай адил давжаа биетэй, дөрөв орчим кг жинтэй байсан гэж
Америкийн эрдэмтэд мэдээлэв. Мичиганы их сургуулийн Палеонтологийн музейн
захирал Филип Жижеричээр удирдуулсан багийнхан эртний морины чулуужсан ясыг
судалсны дүнд цаг агаарын эрс тэс өөрчлөлтүүд морины биеийн хэмжээнд аажмаар
нөлөөлж, хувьссаны эцэст одоогийн төрхөө олсон хэмээжээ. Ийнхүү хувьсахад 50
сая жил зарцуулагдсан гэнэ.