Уурлах галзуурахын хагас гэдэг. Уурлахад ухаан хомсдоно ч хэмээдэг. Энэ үгийг баталсан нэгэн
судалгааг америкийн эрдэмтэд хийжээ. Удаан хугацаанд бухимдаж, стресстэй явах
нь ой ухаан муудахад нөлөөлдөг гэж тэд
мэдээлсэн байна. Учир нь удаан хугацаагаар бухимдаж, стресст
орох үед бие дэх химийн элементүүд урвалд орж, хорт нэгдэл болдог бөгөөд энэ нь
тархины эдийг хордуулдаг байна. Үүнээс гадна кортикостеройд даавар ирээр ялгарснаар мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг аж. Эдгээрээс улбаалан ой ухаан муудаж,
сэтгэцэд өөрчлөлт ордог байна.