Монголын хил орчимд дахин хүчтэй газар хөдлөв

ОХУ-ын Кызыл хотоос зүүн тийш 93 км зайд орших газарт өчигдөр 6.8 баллын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлт ойролцоогоор 53 км гүнд болсон гэнэ. Энэ нь Сибирийн Тувагийн бүс нутаг буюу Монголын хилд тун ойрхон бөгөөд ийм хүчтэй газар хөдөлж буй хоёр дахь тохиолдол юм байна.

Өмнө нь Сибирийн буруун өмнө хэсэг буюу Монголын хилийн ойролцоо өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Харин тухайн үед газар хөдлөлт өчигдрийнхийг бодвол хөрсний өнгөц хэсэг буюу 6.9 км гүнд болсон хэмээн АНУ-ын Геологийн хүрээлэн мэлдээлж байна.