Баруун зүгийн нутгаар өнөө маргаашдаа бага зэрэг цас
орж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч байна. Харин өнөөдрөөс баруун зүгийн
нутгийн зарим газраар, 29-нд говь болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг цас орж,
салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Энэ долоо хоногийн
урьдчилсан мэдээнээс харахад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх төлөвтэй. Харин
Тосонцэнгэл, Улаангом хамгийн хүйтэн буюу 20-23 градус хүйтэн байх нь. Увс нуур,
Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35, өдөртөө 18-23
градус хүйтэн байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Халх голын сав газраар шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон
говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан
байна. Бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нийслэл Улаанбаатар
хотод ирэх пүрэв гариг хүртэл цаг агаар тогтуун байх төлөвтэй. Энэ долоо
хоногт дунджаар 5-11 градус байх юм байна.