Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй биологийн аргаар тэмцэх, нөөцийн хэвийн байдлыг хангах зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шар үнэг, хярс үнэгийг нийт аймгийн нутагт агнахыг, хэт агналтаас үүдэн тоо толгой нь эрс цөөрч байгааг харгалзан гурван аймагт саарал чоно агнахыг 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хоёр жилийн хугацаатай хориглохоор шийдвэрлэжээ. Саарал чоно агнахыг хориглосон нутагт Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурван загал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот сум багтжээ.
Мөн Хэнтий аймгийн Баянмөнх, Баянхутаг, Баян-Овоо, Дархан, Дэлгэрхаан, Галшар, Мөрөн, Сүхбаатар аймгийн Асгат, Бяандэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Сүхбаатар, Эрдэнэ цагаан гээд 12 сумаас саарал чоно агнахыг хориглов.
Түүнчлэн тарвага чоныг хууль бусаар агнах явдлыг таслан зогсоох, агнуурын гаралтай бусад амьтны түүхий эдийг хил дамжуулан худалдах оролдлого удаа дараа гарч байгаа. Иймд энэ асуудлыг онцгой анхаарч, хяналт тавих, хууль бусаар агнах явдлыг таслан зогсоох, ард иргэдэд сурталчилахыг БОАЖ-ын сайд холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.