“Хурмастын дууч шувуу” эздэдээ “морин хуур” авчрав

Хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохиoн байгуулагддаг “Морин хуур” наадмын шилдгүүд өнгөрсөн лхагва гаригт тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан энэ удаагийн наадамд уран бүтээлчид нийтдээ 109 дуу ирүүлжээ. 25 дахь жилдээ зохиогдсон уг наадмын гран при шагналыг хөгжмийн зохиoлч С.Мөнхбат, яруу найрагч М.Хүрэлсүх нар “Хурмастын дууч шувуу” бүтээлээрээ хүртсэн байна. Энэ дууг ДБЭТ-ын дуучин Ө.Уянга дуулсан гэнэ.