БСШУЯ-аас
соёлын биет өв болох музейн үзмэр, эд өлгийн зүйлс болон соёлын биет бус өвийг
бүртгэлийн тусгай программ хангамж ашиглан цахим хувилбарт шилжүүлсэн талаар өчигдөр
мэдээлэл хийлээ. Тэд улсын сан хөмрөг дэх үзмэр, эд өлгийн зүйлсийг олон нийтэд
сурталчлан таниулах зорилгоор улс, аймгийн музейн үзмэрүүдийг бүртгэлд оруулан
цахимжуулжээ. Тодруулбал “Монгол бурханы шашны урлаг”, “Монголын музей үзмэрүүд”,
“Монгол үндэсний соёлын бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” гэсэн гурван хэсэгт
хуваан ном бүхий каталоги хэлбэрт шилжсэн байна. “Монголын бурханы шашны урлаг”
хэвлэмэл каталогийг Англи дахь Төвдийн сан, Соёлын өвийн төв хамтран Монголын
бүх музейд хадгалж буй бурханы шашны урлагийн бүтээлийг бүртгэх олон нийтэд
сурталчлах зоирлгоор хэрэгжүүлсэн “Монгол дахь Буддизм” төслийн хүрээнд эрхлэн
гаргажээ. Уг номонд бурхан шашны дэлгэмэл буюу Танка зураг, зээгт наамал, оёмол
хатгамал зэргээс бүрдсэн таван музейн 442 шилдэг бүтээл багтжээ. Харин “Монголын
музейн үзмэрүүд” элекрон каталогт Монголын нийт музейн сан хөмрөгт хадгалж буй
үзмэрүүдээс түүх соёлын хосгүй үнэт дургалт 593 зүйл, 4736 үзмэрийг гэрэл зургийн
хальснаа буулган баталгаажуулж, цахим системд оруулжээ. Ингэснээр түүх соёлын
хосгүй үнэт дурсгалын зүйлсийг хулгайд алдах, хууль бусаар солих, үрэгдэж
устахаас сэргийлэх давуу талтайг албаны хүмүүс онцолж байсан юм.
Нөгөө төлөөр
аль нэг музейд хулгай орсон тохиолдолд хил гааль, цагдаагийн байгууллагыг
мэдээллээр шуурхай хангах техникийн нөхцлийг давхар бүрдүүлсэн гэнэ. Хэрвээ гаднын
улсад хууль бусаар гарсан Монголын холбогдолтой соёлын өв, түүх соёлын
дурсгалын талаархи мэдээлэл уг катологид орсон бол буцаан авах эрх зүйн орчин
бүрдсэн ажээ.
Соёлын өвийн
төв, “ЮНЭСКО”-ийн Монголын Үндсэний комисстой хамтран “Монгол Үндэсний соёлын
бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” хэмээх номыг эрхлэн гаргажээ. Уг ном
Монгол, Англи хэлээр хэвлэсэн бөгөөд Монгол улс 2005 онд нэгдэж орсон “Биет бус
соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенц, 2007 онд нэгдэн орсон “Соёлын
илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийн эх орондоо хэрэгжүүлэх,
монголчуудын болоод дэлхийн олон үндэстэн, угсаатны оюун соёлын гол цөм болсон
Соёлын биет бус өвийг хамгаалах үзэл санааг удирдлага болгосноороо онцлог ажээ.