Харин Хангайн нуруу нь 3000-4021 метр өндөр, нутгийн баруун хэсгээс зүүн урагшаа чиглэлтэйгээр 800 орчим км үргэлжилдэг юм байна. Хэнтийн нуруу нь 2000-2800 метр өндөр, нутгийн зүүн хойд хэсгээс буруун урагшаа нийт 300 гаруй км үргэлжилж, төгсгөл нь Хангайн нурууны зүүн захтай нийлнэ. Ийм байдлаар Монгол орны нутгийн хойд хэсэгт уулсын нумарсан тохой үүсдэг аж. Олон сая жилийн өмнө манай нутагт далай тэнгис байсан гэж үздэг. Нутгийн ихэнх хэсэг нь эртний Төрмөлийн эриний Пермийн галавт болсон герцины хөдөлгөөнөөр далайн уснаас чөлөөлөгджээ.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уул нь шинэ Төрмөлийн эриний сүүлчээр болсон Альпийн уул тогтох хөдөлгөөнөөр үүссэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл эдгээр уулын гадаргын хэлбэр бүрэн тогтож чадаагүй байгаа гэнэ. Үүнийг эрдэмтэд үе үе болдог газар хөдлөлтүүдтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн манай орны газрын гадаргын дундаж өндөр нь 1580 метр. Үүнийг дэлхийн хуурай газрын дундажтай харьцуулахад 700 метрээр өндөр байдаг аж.
Мөн нутгийн 80 гаруй хувь нь 1000 метрээс илүү өргөгдсөн бөгөөд зүүн болон өмнөд хэсэгт уудам тал оршино. Эндэхийн үнэмлэхүй өндөр нь 560-1000 метр юм байна.