Товчхон

  • БОАЖЯ “Цахилгаан станцын үнсэн сан ба нүүрcний орнуудын үнсний хүнд металл, цацраг идэвхжилтийн судалгаа, тэдгээрийг түүхийн эдийн зориулалтаар ашиглах боломж”, “Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрыг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх, нөхөн сэргээх технологийн сонголт”, Байгаль орчны хяналт шинжилгээний чадавхийг сайжруулах талаар Зүүн, Зүүн өмнөд Азийн орнуудын хамтарсан төслийн санал боловсруулжээ.
  • Сүхбаатар аймгийн БОАЖЯ аргаль, хонь байршин нутагладаг Баяндэлгэр, Түвшинширээ сумаас уг амьтны өвөлжилтийн байдалд судалгаа хийжээ. Энэ үеэр Түвшинширээ сумын Зараагийн ууланд 10 боодол ногоон өвс тавьж, биотехникийн арга хэмжээ авсан байна.
  • Ховд аймгийн БОАЖГ хавар тарих бургасны модоо үржүүлэх зорилгоор Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг Их арлаас 9500 ширхэг бургасны мөчир бэлтгэсэн байна. Бургасаа мод үржүүлгийн талбайд хадгалж байгаа аж.
  • “Байгаль орчны засаглал-2” төслийн хүрээнд гүйцэтгүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах технологийн хэрэгцээний үнэлгээний ажлын явц, тайлангийн төслийг хэлэлцэх  III зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.