Зөгийн математикийн адармаатай бодлогыг компьютерээс ч
хурдан боддог гэсэн дүгнэлтийг Их Британийн "Royal Holloway" коллежийн эрдэмтэд гаргасан байна. Үүнийг
Америкийн эрдэмтэд ч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар "Scientificamerican"–д бичжээ. Зөгийн цэцэгнээс
шүүс цуглуулахдаа богино замыг алдаагүйгээр сонгож, хамгийн бага хүч
зарцуулдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоосон байна. Энэ нь олон хот, байшин
дундуур хамгийн богино замыг туулж зорилгодоо хүрчихээд мөн хамгийн дөт замаар буцаж
ирэх математикийн бодлоготой адилхан юм. Жишээ нь хотын тээвэр ачааны машины
хамгийн дөт чиглэлийг тооцож гаргах хэрэгтэй байна. Үүнийг тодорхойлох
математикийн аргууд байдаг бөгөөд компьютерт ч удаан, бэрх тооцоо хийх
шаардлага гардаг байна. Харин зөгийн цэцгэн дундуурх хамгийн дөт замыг уншиж
гаргаж чаддаг ажээ. Зөгий шүүс цуглуулахдаа зөнгөөрөө шүүс цуглуулдаг уу, эсвэл
тодорхой алгоритмийн тооцоогоор хөдөлдөг үү гэдгийг судалсан эрдэмтэд “Зөгий
хүч чадлаа хэмнэхийн тулд математикийн нарийн тооцоон дээр хөдөлдөг” гэсэн
дүгнэлтэд хүрчээ. Энэхүү шавжний жижигхэн тархи яаж ийнхүү компьютераас илүү чадварлаг
бас ухаалаг болсон нууц хэвээр үлдлээ.