Оготнууд ой сүйтгэж эхлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын эхийн ойд зулзаган шинэс мод иддэг мэрэгч амьтны нэгэн төрөл оготно мэдэгдэхүйц олширсныг тус бүсийн судлаач, байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж ажигласан байна. Энэ оготны ар нуруу, бөгсөн бие нь хар өнгөтэй бөгөөд мэрэх чадвар маш өндөр аж. Үүнтэй холбоотойгоор ойн санд учруулах хор хөнөөл нь улам нэмэгдэх магадлалтай тул санаа зовох бас нэг асуудал боллоо хэмээн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраас мэдээлэв. Байгаль хамгаалагч мөнөөх оготныг барьж ундааны саванд хийжээ. Гэтэл “бяцхан харх” маш богино хугацаанд савыг цоо мэрээд гарсан гэнэ. Тэгэхээр нь шилэнд хийж, шинэсний мөчрөөс хугалж өгөхөд шүдэнзний мод шиг жижиглээд идэж орхисон байна.