- “Хил хязгааргүй Сэлэнгэ-Хил дамнасан
усны хамгаалалт, ашиглалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн
бага хурал, үзэсгэлэнг Монголд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
баталсан байна.Тус бага хурал, үзэсгэлэнд ОХУ-ын
Байгал нуурын усны нөөцийн газрынхан урилгаар оролцохоор болжээ.
- “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд
Баян-Өлгий аймагт хоёрдугаар сарын 17-оос эхлэн “Цэнгэг хүрэлцээтэй усыг хойч
үедээ өвлүүлье” сэдэвт сарын аян зохион байгуулахаар болов. Тус аймгтйн төв нь
Ховд голын эргээр оршдог бөгөөд Баян- Өлгийн нутаг дэвсгэр дээгүүр нийт 370
гаруй км урсдаг юм байна.