“Монголд үйлдвэрлэв 2012” үзэсгэлэн шилдгүүдээ тодрууллаа

Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан “Монгол үйлдвэрлэв 2012” үзэсгэлэн худалдаа өчигдөр өндөрлөлөө. Таван өдөр үргэлжилсэн уг үзэсгэлэнд 165 гаруй аж ахуй нэгж оролцож нийт 250 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнд оролцсон байгууллагуудаас 13 номинациар шилдгүүдийг шалгаруулжээ. Тэргүүн байрт “Монгол Шевро” компани торгон арьс бүтээгдэхүүнээрээ, дэд байрт “Монгол нэхмэл” компани хонины ноосон даавуугаараа удаах байрт, харин гуравдугаар байрт “Цахилгаан тээвэр” компани хүнд механизмын үйлдвэрлэлээр тус тус шалгарсан байна.