Монголын мөсөн барималчид хоёрдугаар байр эзэлжээ

Финландын нийслэл Хельсинки хотноо болсон мөсөн баримлын олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг хоёрдугаар байрт шалгарчээ.

Наадмын тэргүүн байранд оросууд орсон бол, хүрэл медалийг Голландын уран бүтээлчид хүртсэн байна. Харин тэмцээнийг зохион байгуулагч орны уран бүтээлчид болох финландууд үзэгчдийн таашаалд нийцсэн шагнал хүртсэнээр тавдугаар байрт бичигджээ. Уг уралдаанд нийт 24 бүтээл өрсөлдсөн ажээ.