Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан
Бурхан халдун, Дагуурын дархан цаазат газрыг Дэлхийн байгаль, соёлын өвд бүртгүүлэхээр
боллоо. 1992 онд төрийн тусгай хамгаалалтанд авсан Бурхан халдун уулыг Чингис
хааны төрж өссөн дэлхийн анхны тахилтат уул гэдэг утгаар нь Дэлхийн өвд
бүртгүүлэхээр болсон байна. Энэ тухай материалыг байгаль орчин аялал жуулчлалын
яамны мэргэжилтнүүд боловсруулж дуусаад ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн туслахад
өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Мөн Дорнод аймгийн гурван сум, ОХУ-ын Чита
мужийг хамарсан Дагуурын дархан газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр болсон байна. Тус
газрыг Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван улсын хэлэлцээрээр 1994 онд тусгай
хамгаалалттай бүс болгож байжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 230
дугаар зарлигийн дагуу байгуулагдсан комисс ОХУ-ын Чита мужид болж буй
ЮНЕСКО-гийн хуралд энэ талаар танилцуулахаар өчигдөр зорилоо. БОАЖЯ-ны Тусгай
хамгаалалттай нутгийн удирдлагын газрынхны мэдээлж буйгаар, Монгoлын тал Дэлхийн
байгаль, соёлын өвийн хооронд бүрдүүлсэн материалаа ирэх есдүгээр сарын 30-ны
дотор хүргүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн өвийн журмаар бол эдгээр газар нутгийг
2014 онд бүртгэх эсэх талаар эцсийн хариу гарах юм байна.