Үлэг гүрвэлийн хүрээлэн

Юрийн галавийн цэцэрлэгт хүрээлэн гэхээр үлэг гүрвэлийн тухай кино хамгийн түрүүнд санагдаж байгаа биз. Одоогосс 75 хүртэл сая жилийн өмнө манай гариг дээр махчин, өвсөн тэжээлтэн, шувуун гээд олон төрлийн үлэг гүрвэл амьдарч байсныг гэрчлэх нэгэн газар Хойд Америкт бий. Канадаас зүүн урагш 48-хан км яваад хүрэх уг газрыг Үлэг гүрвэлийн хүрээлэн гэж нэрлэжээ.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, 31 ам.км талбайг эзэлдэг энэ хонхроос 35 төрөл зүйлийн 500 орчим үлэг гүрвэлийн яс олджээ. Тэдгээр ясны дээжийг дэлхийн томоохон музейнүүдэд үзмэр болгон байршуулсан байдаг. Байгалийн хувьд ч үнэхээр үзэсгэлэнтэй аж. Үлэг гүрвэлийн хүрээлэнгийн эко системийг гурван хэсэгт хуваадаг байна. Өвстэй намгархаг тал, үржил шимгүй газар болон улиас мод бүрхсэн голын эрэг. Уг хонхорт шөнийн шувууд, буга, гөрөөс, туулай, могой гээд олон төрлийн амьтад нутагладаг.

Харин зун, хаварт нь 165 төрөл зүйлийн шувууд чуулж, зургадугаар сарын дундаас олунци, педиокактус хэмээх хамгийн хойд зүгийн кактус битүү ургадаг байна. Тийм ч учраас 1979 онд Үлэг гүрвэлийн хүрээлэнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.