Байгууллагууд энэ удаа Сэлбэ гол дагуу Их тойруугийн гүүрнээс Дамбадаржаагийн булаг хүртэлх талбайг 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, нийт 16 тонн хогийг төвлөрсөн цэгт хүргэсэн байна. Байгаль орчноо цэвэрлэх уг арга хэмжээ нь жилд дөрвөн удаа дэлхийн олон оронд нэг өдөр зохион байгуулалгддаг уламжлал хэдийнээ тогтжээ.
Иймд төр захиргааны байгууллага, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль хамгаалах газар ийм цэвэрлэгээг улирал тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.