Сайншанд “Монгол тэмээ-2012” наадам болж байна

“Монгол тэмээ-2012” наадам өчигдөр Дорноговь аймгийн төв Сайншандад эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэ арга хэмжээг тус аймгийн ЗДТГ, Монголын тэмээн полооны холбоо хамтран зохион байгуулж байна. Наадмын үеэр тус аймгийн 14 сумаас шалгарсан баг тамирчид тэмээн полод оролцож, шилмэл ингэ, буур шалгаруулахаас гадна тэмээний уралдаан болох аж. Хоёр жил тутам зохиогддог энэхүү наадмын үеэр сайхан тэмээтэй хос шалгаруулж, ингэний сүү цагаан идээгээр үзэсгэлэн гаргажээ.

Дашрамд дурдахад Монголд тэмээн поло зохиож эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа юм байна. Анх 2002 онд тус аймгийн Сайхандулаан сумын хэсэг малчин тэмээн поло тоглож, энэ спорт тоглоомын үндсийг тавьсан аж.