Анх удаа Монголчууд “Дэлхийн цагаан өдөр” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Уг ажиллагаа “Дулаарлын эсрэг хамтдаа” уриан дор ирэх сарын 4-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэ өдөр оролцогчид цагаан хувцсаар жигдэрч, дуу хоолойгоо нэгтгэх ажээ. Үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс ”Цагаан өнгө бол гэрлийг буцаан ойлгодог. Цагаан хувцсаар жигдэрснээр бага ч болов дулаарлын эсрэг тэмцэж байна” гэж тайлбарласан юм. Тэд энэ үйл ажиллагаагаа Монголд төдийгүй дэлхий дахинд хүргэхийн тулд Оросын хөгжмийн “МТВ”, ”Айст Монголиа”, Японы “Эн Эйч Кей”, Хятадын “Си Си Тв” зэрэг телевизтэй хамтран ажиллах хүсэлт тавьж, НҮБ-д өргөх бичиг явуулжээ. Дэлхий нийтэд 200 гаруй “цагаан” гэгдэх үйл ажиллагаа явагдаж байсан ч энэ удаагийнх “экологийнх” гэдгээрээ онцлогтой юм байна.