Тахиа 250 грамм жинтэй өндөг гаргажээ

Колумбын тахианы фермд Франсискана хэмээх тахиа “аварга” өнлөг гаргажээ. “Энэ бол Креоль үүлдрийн гаргасан хамгийн том өндөг юм байна. Тахианы өндөг дунджаар 120-130 грамм жинтэй байдаг. Өмнөд Хятадад 175, Их Британид 163 грамм жинтэй өндөг гарсан байдаг. Гэхдээ ердийнхөөс хоёр дахин том өндөг гаргасан Франсискана Геннесийн дээд амжилтын номд бичигдэх эрхтэй” хэмээн фермийн эзэн ярьж байна. Үүний зэрэгцээ тэрээр тахиандаа ямар нэгэн хиймийн найрлагатай тэжээл өгч байгаагүй хэмээн онцлов. Аврага өндгийн Гиннесийн номд бүртгүүлэхийн тулд тусгай хөргөгчинд хадгалж байгаа аж.